Хэрэглэгдэхүүн
Балетмейстр
Бүжгэн жүжгийг тайзан дээр
найруулан тавьдаг бүжиг дэглээч.
Дуурь
Хөгжим,бүжиг,дуу,
жүжиглэлт хосолсон тайзны
урлаг.Дүрүүд нь ярих биш харин дуулж бүхнийг илэрхийлдэг.
Дуу
Дуулаачийн урлагийн хамгийн энгийн бөгөөд
түгээмэл төрөл.
Интермеццо
Хөгжмийн гол хэсгүүдийн дунд орох холбоос аяз
Кантат
Магтуу гоцлооч, найрал дуучид,найрал хөгжимд зориулсан, хэмжээгээрээ ораторийн төрлөөс арай багавтар, дуулаачийн олон ангит цуврал зохиолын төрөл. Алдаршуулан магтан дуулсан агуулгатай.
Каватина
Эргэцүүлэл дуу.
Дуурийн гол дүрүүдийн
эхлэн гарч ирэхдээ
дуулдаг ари.
Кордебалет
Бүжигчдийн хамтлаг,
бүжгэн жүжигт олон
түмний хэсгийг
бүрдүүлнэ.
Увертюр /удиртгал/
Хөгжмийн зохиолын
гол үндсэн хэсгийн
өмнөх өмнөтгөл, уран
зохиолын хэлээр бол
өмнөх үг.
Партитура
Хөгжмийн зохиолын
бичиглэл, дуучин,
хөгжимчин бүрийн тоглох
ноотыг багтаасан
эмхэтгэл.
Романс
Ямар нэгэн хөгжмийн
зэмсэгтэй хамсран
дуулагддаг,утга уянгын
шинжтэй, дуулаачийн
гоцлол төрөл.
Рондо /Тойронцол./
Гол сэдэв аялгуу
давтагдаж, туслах сэдэв
аялгуу үргэлж шинэчлэгдэж
байх зарчимтай бага
хэлбэрийн зохиол.
Серенада
Италиар цэлмэг тэнгэр,сэрүүн
үдэш гэсэн утгатай үг.
Үдшийн цагаар хэн нэгэнд
зориулж гудамж талбайд
дуулдаг байснаа үдшийн дуу
гэж нэрлэдэг.
Хореография
Бүжгийн хөдөлгөөнийг
бичих, тэмдэглэх гэсэн
утгатай ба бүжгийг зохиох, дэглэх урлагийг
хэлдэг.
Ари-бодрол дуу
Дуурь, оратори,кантат зэрэг
хөгжимт драмын зохиолуудад
зайлшгүй байдаг, симфони
найрал хөгжимтэй хамсран
дуулагддаг биеэ даасан гоцлол
төрөл. Дуурийн гол баатрын
шинж төрхийг тодорхойлдог.
Оратори
Тэнгэрлэг дуулал. 16-17-р
зууны үед Итальд үүссэн.
Гоцлооч, найрал дуучид,
найрал хөгжимд зориулсан
том хэлбэрийн, олон ангит
дуулаачийн хөгжмийн төрөл.