зөвлөгөө

2012-06-08,

Ажлаа стресс багатай хийх зөвлөгөө

Хэрвээ та ажлын байрнаас үүдэлтэй сэтгэл санааны хямралд орохгүй байя гэвэл дараахь зөвлөгөөг дагаарай.

1. Нэг зорилгоос нөгөө рүү гүйхэд хамаг амьдралаа бүү зориул. Зогсолт хийх цаг гаргаж, ажилтай холбоогүй бол юуны ч тухай хамаагүй бодохыг оролдоод үз. 2. Бүгдийг зэрэг амжуулах гэж бүү хичээ. Таны мэдрэлийн систем ийм ачааллыг уучлахгүй бөгөөд эхлээд нойргүйдэл, толгой өвдөлтөөр хожим нь сэтгэл мэдрэлийн ямар нэг хямралаар заавал хариу барина.

3. Хамт ажиллагсадтайгаа байнга харилцаж бай. “Дугтуйтай хүн”-д бүү хувир, бусад хүмүүстэй маргаж, инээж, марзагнаж, бүр хэрэлд. Сэтгэлийн хөдөлгөөнөө ингэж илэрхийлэх нь албан өрөөний биеэ барьсан байдлаас хавьгүй тустай.

4. Хамт олны хүрээн дэх явцуу соёлын дэг жаягт болгоомжтой ханд. Хэрвээ таны дотоод ертөнц тун эмзэг зохион байгуулалттай бол ажилтнууд нь ажил хэрэгч костюм өмсөх, амралтын өдрүүдээр сургалтад, харин баяр ёслолоор хамт олны үдэшлэгт оролцох зайлшгүй үүрэг бүхий компанид ажилд бүү ороорой. Сэтгэл санаа нь уналтад орох тэр мөч хүртэл нэг хэлбэрээр үсээ самнасан хүмүүсийг удирдахад хялбар гэдэг нь мэдээж.

5. Цалин эсвэл албан тушаал төдийгүй тэргүүлэх үзэл санаа нь таны сонирхлыг татаж буй тэр ажлыг сонгохыг хичээгээрэй. Ийм тэргүүлэх үзэл санаанууд бүрэлдэн тогтсон компанид сэтгэл зүйн дэглэм алдагдалт бараг гардаггүй.

-Нэг дор ажилладаг хүмүүс өөр хоорондоо бага зэрэг сээтгэнэх нь бүтээлч, идэвхтэй, найрсаг уур амьсгал бий болгоход нөлөөлдөг гэдгийг Америкийн Колумбийн их сургуулийн сэтгэл судлаачид баталсан байна. Гэхдээ энэ нь хайр дурлалын адал явдалд хувирахгүй байх ёстой.

-Чихэвч хийж сонирхдог дуу хөгжмөө сонсох нь алжаал тайлах энгийн арга юм. Энэ нь хажууд сонсогдох дуу хөгжим, компьютерийн товчлуурын тачигнах чимээ, хэвлэгчийн чахрах дуу, телефон утас хангинах, бусад хүмүүсийн өөр хоорондоо ярих зэргээс тусгаарлагдахад тань туслах болно.

-Удирдах хүмүүс ажилтнууддаа түр хугацаагаар компьютер тоглоом тоглохыг зөвшөөрөх нь сэтгэл зүйн дарамтыг багасгахад үр дүнтэй арга болоод байна. Энэ нь ядаргааг тайлж тархийг түргэн сэргээдэг бөгөөд хэсэгхэн хугацааны дараа шинэ эрч хүч сэлбэгддэг.

-Хэрвээ өрөө тасалгаа тань элдэв тоглоом тоглож зугаагаа гаргах нь компьютерийн тоглоомоос ч илүү тустай бөгөөд тархийг төдийгүй чилсэн булчинг амраана. Түүнээс гадна ажилтнуудын хооронд найрсаг, дотно харилцаа бий болгодог.

-Ажлын байр тань хэдий чинээ албаны бус харагдана таны сэтгэл санаанд төдий чинээ сайн байх болно. Ширээ, тасалгаагаа амьд цэцэг, тоглоом, гэрэл зургаар чимээрэй. Хэрвээ дарга тань үүнийг зөвшөөрөхгүй бол түүний буруу гэдгийг эвтэйхэн тайлбарлаарай.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax