Эцэг эхэд өгөх зөвлөгөө

2012-06-08,
- Тамхичин хүний бие организм дахь витамин С-ийн шингэцийг тамхинд агуулагддаг никотин устгаж байдаг.

- Тамхичин хүн С витамины дутагдлаас аврагдъя гэвэл нимбэгийг жижиглэн хэрчиж зөгийн балтай хамт идэж байвал маш сайн үр дүнтэй.

- Тамхичин хүн С витаминыг хангалттай авъя гэвэл зөгийн балтай буцалсан усыг өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй.

- Эслэг нь хүний элэг болон ходоодыг никотиноос цэвэрлэдэг. Эслэг ихтэй хүнсэнд хар чавга, өргөст хэмх, баклажан зэрэг орно.

- Хурган чихний хүчил нь никотины хамаарлыг бууруулдаг.

- Тамхинаас гарч буй эхний өдрүүдэд буурцагны, ногоон навчны салат идвэл сайн.

- Боов печень, чихэр самарны оронд алим ид.

- Алиманд төмөр их байдаг тул тамхичдад нийтлэг байдаг цус багадалт, бие организмын доройтлоос арилгах, дархлааг сайжруулахад тустай.

- Бие бодисын солилцоог идэвхжүүлж, таргалахгүйн тулд (дийлэнх эмэгтэйчүүд тамхиа хаяснаар таргалахаас айдаг) өдөр бүр (өглөө) буцалсан ус, алимны шүүс ууж байх хэрэгтэй.

- Исгэлэн сүүн бүтээгдэхүүнүүд нь (йогурт, аарц, хоормог, тараг) бактерийн эсрэг тэмцэхэд тустай. Учир нь тамхичдын байнгын дагуул нь нян бактери юм.

- Тамхинаас гарах гэж байгаа бол эхний удаад хурц, тослог хоол хүнс идэхгүй байх нь чухал.

- Тамхинаас гарахыг хүсэж байгаа бол кофены хэрэглээгээ багасга. Эдгээр нь мэдрэмжийн тодорхой рецекторуудыг цочроож, тамхи татах хүслийг төрүүлдэг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax