мэдээлэл
Дэлхийн алдартай баячуудын зөвлөгөө
“100 хувь итгэлтэй байгаагаа харуул.
Эхний алхмыг хийснээр зорьсон зүйлдээ эргэлзэх, зорилгоосоо буцах аргагүй болно. Алдсан ч юу ч эхлээгүй байснаас хавьгүй дээр байдаг.”–Энди Гроув , Intel корпорацийг үндэслэгч
“Шударгаар хөдөлмөрлөж хийж бүтээ, босго. Миний хэлэх зүйл ердөө л энэ.”
–Ж .Р. Симплот, төмсний магнат
“Манаачаа хайрла.”
–Жэк Вэлч , Женерал Электрикийг үндэслэгч
“Өтөлж хөгширөхийн цагт өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж харамсахгүй байхыг хичээ. Энэ л хүмүүсийг хөтөлдөг зүйл нь . Тэрнээс биш хэр их мөнгө цуглуулснаа тооцохгүй. ”
–Жэфф Бэзос , Amazon.com-ыг үндэслэгч
Миний сонирхол боломжгүй зүйлийг боломжтой болгож, бусдаас ямагт илүү байх хүслээс бий болдог.”
–Ричард Брансон, Виржин Группын эзэн
“Хүмүүс биднийг хэр их мөнгө олж байгааг сонирхох нь шударга хэрэг. Гэхдээ тэд хичнээн компани амжилт олоогүйг сонирхох хэрэгтэй. Тэдгээр компаниуд хэдийгээр менежментийн сайн баг бүрдүүлсэн байдаг ч сайн гүйцэтгэгчид ямар чухал болохыг олж харж чаддаггүй юм.”
–Самнер Рэдстоун ,Viacom-ыг үндэслэгч
Удирдагчийг илүү бүтээлч, илүү үр дүнтэй ажиллахад хүргэдэг хангамж бол үнэн хэрэгтээ хангамж биш.”
–Боб Лутз , Женерал Моторсын дэд ерөнхийлөгч
Амжилтанд хүргэх боломж байсан ч байгаагүй ч би үргэлж шилдэг нь байхыг эрмэлздэг. Хамгийн гол нь та ялахыг л хүсч байгаа. Өөрийнхөө зөв гэдгийг нотол.”
–Клайв Дэвис, хөгжмийн магнат l
Мөнгө хүнийг аз жаргалтай болгодоггүй. Хүмүүс л нэг нэгнээ аз жаргалтай хүн болгодог.”
–Стив Винн, Зочид буудлын эзэн
Би өрсөлдөөнд дуртай. Бас ялахыг л хүсдэг.”
–Руперт Мурдок, Ньюс корпорацийн эзэн