Хөгжмийн тухай
Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил нь их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадан энэхүү гайхамшигт урлагийг бий болгожээ. Тийм учраас хөөмий нь Монгол үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ. Монгол хөөмий монгол газар нутагт өөрийн онцлогийг хадгалан хөгжиж, төрөл зүйлийн хувьд ч хамгийн баялаг болжээ. Монголын хөөмийчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмийлдөг ажээ.
Хөөмий үүссэн домог: Эрт балар цагт нэгэн өнчин хоцорсон бяцхан хүү олон өнгөөр цуурайтах өндөр уулын хавцлын бэлд гурван жил ганцаар амьдарчээ. Хүчтэй салхи салхилахад хавцлын дунд цуурай үүсдэг байв. Хүү ганцаар амьдрахдаа зөвхөн байгаль дэлхийд өөрийгөө илэрхийлдэг байсан бөгөөд байгал дэлхий ч хүүд тусалжээ. Нэгэн өдөр хүү хавцлаас гарах дуу авиаг дууриалган дуугарчээ. Түүний энэ дуурайн дуугарсныг салхи хүмүүст хүргэснээс хойш энэ дууг “хөөмий” гэж нэрлэсэн байна.
Хөөмий нь хос авиагаар дуулагддаг цорын ганц уламжлалт урлаг юм. Энэ урлаг нь дотроо олон төрөлтэй бөгөөд монгол хөөмийнд 4 төрөл байдаг.
Хархираа- Цээжний гүнээс гарах авиа бөгөөд аргил аялгуутай адил.
Исгэрээ- Амны хөндийнөөс гарах авиа.
Нармай – Хамраас гарах авиа.
Шахай – Хоолой шахаж гарах авиа бөгөөд баритон аялгуутай ойр.
Исгэрээ- Амны хөндийнөөс гарах авиа.
Нармай – Хамраас гарах авиа.
Шахай – Хоолой шахаж гарах авиа бөгөөд баритон аялгуутай ойр.
Монгол хөөмийчид хөөмийлөхдөө шүлэглэдэг бол Тува хөөмий нь шүлэглэдэггүй. Харин бүүвэйн дуу хэлбэрийн шүлгээр хөөмийлөх нь бий. Хөөмийг орчин үеийн дуу хөгжмийн бүхий л урсгалд тохируулан аялдаг төдийгүй хөгжмийн бүхий л зэмсгийн аянд хөөмийлөх боломжтой болжээ.
Монгол хөөмий нь олон үндэстэн, ястан тэдгээрийн ахуй амьдрал, бөө мөргөл, шашин шүтлэг, ан гөрөө болон зарим байгалийн үзэсгэлэнт газруудыг өөрт шингээн аялгуугаараа илэрхийлж байдаг. Монгол хөөмийний аялгуу нь хүн төрөлхтний оюун санаанд морин хуурын аялгуутай мөн уртын дуутай, ерөөл магтаалтай хослон дуулагдаж хоногшсон маш гайхалтай урлаг яах аргагүй мөн юм. Хөөмийчид, туйл хайлдаг хүмүүс ардын хөгжим, яруу найргийн шидийг хадгалж байдаг учраас нийгмийн аль ч давхаргад хүндтэй хүмүүсийн нэг юм.